Ч.Лодойсамбуу: Төрийн албаны дэргэд байдаг хэвлэлийн албадыг татан буулгая
2025-04-23 15:16:00

"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөвхөн сэтгүүлчээр хязгаарлахгүйгээр сошиалаар контент хийдэг хэн бүхний эрх чөлөөг хангах байдлаар өөрчлөх ёстой" гэдэг байр суурьтай байгаагаа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу илэрхийллээ.
"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн. Чуулганы хуралдаанаар орно. Сэтгүүлч гишүүний хувиар дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Миний хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хуулийг өөрийн ажлын хэсэг дээр татаж авах саналаа илэрхийлсэн.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр маш олон асуудал байгаа. Зөвхөн сэтгүүлчээр хязгаарлахгүйгээр сошиалаар контент хийдэг хэн бүхний эрх чөлөөг хангах байдлаар өөрчлөх ёстой. Сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа иргэдийн эрх чөлөө хязгаарлагдах эрсдэлтэй гэж үзэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хамгаалах тал руу чиглүүлж өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
Төрийн албаны дэргэд байдаг хэвлэлийн албадыг татан буулгая гэдэг санал оруулна. Төрийг хэвлэл мэдээллийн зах зээлээс холдуулъя. Төсвийн мөнгө хэвлэлийн зах зээлээс салгая гэсэн хувийн бодол байгаа гэв".
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.