Монгол цэргийн нэгдсэн холбооноос хүнсний ногоо тариалах аргачлал, технологийн сургалт зохион байгууллаа

2025-04-19 11:37:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн зэргийг дэмжиж, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад ажилтнуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээг хангуулах зорилгоор хүнсний ногоо тариалах аргачлал, технологийн сургалтыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулав. 

 Энэ удаагийн сургалтыг хүлэмжийн аж ахуйд зохион байгуулж "Хүнсний ногоо, жимс, жимсгэний мод тариалах аргачлал", "Бууц болон чийгийн улаан хорхойгоор бордоо бэлтгэх технологи", "Ил талбай, хүлэмжинд хүнсний ногоо тариалах аргачлал" сэдвээр сургагч багш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Л.Тунгалаг, Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хошууч А.Санжаа нар онол, дадлага хослуулсан сонирхолтой сургалтыг хийж, оролцогчдод харилцан туршлага солилцлоо. 

Сургалтад нийт 60 гаруй оролцогч хамрагдсанаас 51 хувь нь ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ-ын харьяа нэгжүүдийн алба хаагчид, 49 хувь нь тэтгэвэр чөлөөнд байгаа цэргийн ахмад ажилтнууд оролцсон бөгөөд тэдгээрт жимс, жимсгэний мод, хүнсний ногоо тарих сургалтын 9 гарын авлага болон 11 төрлийн /Шар манжин, хүрэн манжин, лууван, бууцай, улаан лооль, байцаа, өргөст хэмх болон Солонгос 4 төрлийн үр / өрхийн 2 жилийн хэрэгцээг хангахуйц хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй гардуулан өглөө.

Сургалтанд оролцсон алба хаагч, ахмад ажилтнууд хүлээн авсан хүнсний үрээ өөрсдийн талбайдаа тарьж, намар уламжлал болгон зохион байгуулдаг "Ургац-2025" арга хэмжээнд арвин ургацтай оролцож, хуримтлуулсан дадлага, туршлагаа харилцан солилцохоор тогтов. 

МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.