Хаврын хит - 2025 тоглолт ганцхан удаа тоглоно

2025-04-16 14:04:00

Өлзий телевизээс жил бүр зохион байгуулдаг  "Хаврын Хит - 2025" нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын тов гарчээ.  

Хамгийн олон дуучидтай, олон хит дуутай, хамгийн том  тоглолтоо  9 жилийн туршид нийтийн дуучидтайгаа нягт хамтран амжилттай зохион байгуулсаар иржээ.       

Өөрийн үзэгчдээ хэдийнэ бэлдсэн уран бүтээлчид маань энэ удаагийн тоглолтод мөн адил олон сайхан хит бүтээлүүдээ  толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

 "Хаврын Хит - 2025" тоглолтод Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин С.Батсүх, Ардын жүжигчин  С.Ганзориг, МУГЖ С.Вандан Д.Дуламсүрэн, У.Далантай, Б.Батболд, Ардын дууч Д.Бурмаа, СТА П.Жимсээ, ҮУИТ-ын гоцлол дуучин Б.Бямбадорж, Т.Баянжаргал, хос дуучид Д.Амарсайхан Ж.Солонго, А.Анхбаяр Б.Чанцалдулам нарын олон уран бүтээлчид оролцоно.

Тоглолт 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа зохион байгуулна.  

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа үзэгчид та бүхэн тоглолтыг Unilive 88, DDish live 900 тусгай төлбөрт сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.

Тоглолтын талаарх мэдээллийг 9494-1909, 8064 -1909  дугаараас лавлана уу.

Үндэсний найрал хөгжмийн хөг эгшигтэй, айзам эрчимт бүжгийн хэмнэлтэй, дуутай хууртай нэгэн сайхан үдшийн мартагдашгүй дурсамжийг үзэгч танд үлдээе.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.