Иргэдийн хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна

2025-04-15 18:56:00

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэж, өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл газар чөлөөлсөн уг байршил дээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Н.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сард нээсэн. Нэгж талбаруудыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийж дуусаад бүтээн байгуулалт барих хашааг татна. Сэлбэ дэд төв бол “20 минутын хот” үзэл баримтлалын 14 хотын хамгийн эхэнд баригдах хот. Энэхүү газар чөлөөлөлтөд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ихээр ирүүлж байна. Тиймээс иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд нэмж газар чөлөөлөлт эхлүүлэх боломжтой” гэдгийг тодотголоо.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.