BECCA-гийн анхны бие даасан тоглолт 5 дугаар сарын 2-нд болно
2025-04-15 17:02:00

“Ocean grey” продакшны уран бүтээлч Becca тавдугаар сарын 2-нд анхны тоглолтоо хийх гэж байна.
“Comfy”, “No Way”, “Leomini”, “S.O.S” тэргүүтэй дуугаараа хүмүүсийн сонсох дуртай уран бүтээлч болсон тэрбээр 2018 оноос уран бүтээл хийж эхэлсэн билээ. “No way” дуу нь youtube хуудаснаа өдгөө 12 сая гаруй үзэлттэй байгаа юм. Becca тоглолт хийх гэж байгаагаа зарласныхаа дараа “Бороо”, “Ааш муут” болон дуучин Seryoja-тай хамтарсан Boomerang гэх уран бүтээлийг сонсогчдод хүргээд байгаа билээ.
Түүний анхны бие даасан тоглолтын зочин уран бүтээлчээр Seryoja, Tatar, Foux, Vande нар оролцох бөгөөд дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаараа онцлог билээ.
Тоглолт Corporate Convention Centre Event Hall-д болох бөгөөд тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан авах боломжтой.
- Regular Ticket: Үндсэн танхим буюу нэг давхрын заал. Үнэ: 69,000
- Premium Zone A,B Ticket: Хоёр давхарт тусгайлан зассан хэсэг. Үнэ: 120,000 /Хоёр давхарт байрлах "bar" хэсгээр дараалалгүй үйлчлүүлэх боломжтой/
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.