Монголын кино урлагт “Хүүхэлдэйн театр”-ынхан хүч түрэн орж ирлээ
2025-04-14 13:20:00

Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг, өдгөө 80 жилийн түүхтэй Монгол Улсын “Хүүхэлдэй театр” энэ оны 4-р сарын 18-нд Монгол Улсад Puppet төрлөөр бүтээсэн “Пөөдөө” уран сайхны киногоо нээх гэж байна. Тус кино нь 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх кино театруудаар үзэгч хүүхдүүдэд хүрэхэд бэлэн болжээ.
Энэхүү бүтээл нь Монголын хүүхдийн кино урлагт шинэ өнгө аяс нэмэх бөгөөд хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц, онцгой үзүүлбэртэй байх нь гарцаагүй. “Пөөдөө” киноны гол онцлог нь хүүхэлдэйн жүжгийн арга барилыг ашиглан, хүүхдүүдийн төсөөлөл, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэгдсэнд оршино.
Мөн энэхүү бүтээл нь Монголын кино урлагт хүүхэлдэйн жүжиг, уран сэтгэмжийг өвөрмөц хэлбэрээр хослуулсан анхны уран сайхны кинонуудын нэг бөгөөд Монголын кино урлагт шинэ алхам болж байна.
Монголын олон уран бүтээл орон нутагт хүрч байсан ч “Хүүхэлдэйн театр” энэ удаа илүү том сорилттой тулгарч байна. "Пөөдөө" бүрэн хэмжээний уран сайхны киногоо Улаанбаатар хот болон 21 аймагт зэрэг гаргахаар бэлтгэж байна. Хэдийгээр аймаг бүрт кино театр байхгүй ч энэ удаад улсын соёл, урлагийн байгууллагуудын уялдаа холбоо, уран бүтээлчдийн санаачилга хэрхэн ажилладгийг хамгийн хөөрхөн, хамгийн үнэнч үзэгчид болох хүүхдүүд үнэлэх нь ээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.