Хөлбөмбөгийн U10 болон U13 насны ангиллын баг тамирчид дэлхийн түвшний багуудтай өрсөлдөж, бэлтгэлд хамрагдана

2025-04-11 11:44:00

“Go Mongolia” Үндэсний брэндийн хүрээнд “Дэрэн” клубийн U10 болон U13 насны ангиллын баг тамирчдыг дэлхийн олон оронд тоглогч, дасгалжуулагч бэлтгэдэг “Gert Engels” академитай хамтран Герман Улсад бэлтгэл сургуулилтад хамруулахаар боллоо.

Мөн баг тамирчид 4 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Португалын Лисбон хотод зохион байгуулагдах “IBERCUP-2025” Олон Улсын тэмцээнд оролцоно. Тус тэмцээн нь Европын болон дэлхийн шилдэг академийн багууд өрсөлддөг, өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг билээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.