Ой, хээрийн түймрийн 54.2 хувь нь 4-6 саруудад тохиолдсон байна
2025-04-08 16:44:00

Улсын хэмжээнд 2004-2024 онуудад тохиолдсон ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 сард, 54.2 хувь нь 4-6 саруудад тохиолдсон байна.
Тухайн хугацаанд тохиолдсон ой, хээрийн түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Иймд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд дээрх бүс нутгийн байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.