Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ
2025-04-02 15:14:00
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр сард батлуулж, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг мөн онд гүйцэтгэж, нарийвчилсан зураг төслийн баримт бичгүүдэд магадлал хийх ажлыг 2024 онд дуусгаж, шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2025 оны гуравдугаар улиралд багтан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958,6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур тавигдана. ТЭЗҮ-ийн дагуу төсөл нь техникийн талаас хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн төсөл хэрэгжсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж эдийн засаг тэлнэ. Барилга угсралтын үед 12 000, ашиглалтын үед 1000 гаруй ажлын байр бий болно. Байгалийн хий нь эрчим хүчний хямд эх үүсвэр бөгөөд байгалийн хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станцууд барьж байгуулснаар эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний системийн тогтворжилт дээшилнэ. Түүнчлэн зураг төслийн баримт бичигт Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгаж өгсөн учир дотооддоо байгалийн хий авч ашиглан агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Улаанбаатарт оршуулгын үйл ажиллагааны журам, стандарт “хангалтгүй” байна
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ
Монгол улс тийболын азийн аварга боллоо
Ч.Лодойсамбуу: Тойргоос сонгогдсон гишүүдийг 1,1 их наядаар авлигадахаар санаархаж байна
Булган аймагт нэгэн компанийн ажлын байран дээр могой үүрлэж, зулзагалжээ
НЗД-ын нөөц хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар санал солилцжээ
Энэ онд нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Ногоон байгууламж устгасан, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулжээ
Боловсролын яам тоног төхөөрөмжийг шийдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд суралцах боломжгүй болоод байна
“Хар жагсаалт” 9-р сарын 1-нээс хүчингүй болно
18-38 насны 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байжээ