Цахимаар зээл олгоно гэх зарын дагуу холбогдож, 4,800,000 төгрөгөөр залилуулжээ
2025-04-01 17:16:00
Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна.
Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5%, 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлэн өгч залилуулж байна.
Тухайлбал, өнгөрсөн 3 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл 2 бүртгэгдээд байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фэйсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50,000,000 төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлж залилуулсан” мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Цахимаар зээл олгоно гэх зарын дагуу холбогдож, зээлэх мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүл гэсний дагуу 4,800,000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэсэн иргэдийн өмчлөх эрхэд халдсан талаарх гомдол мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн залилагч этгээдүүд гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно, мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт зохиомол байдлыг бий болгож, Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна.
Иргэд цахим орчинд аливаа зар мэдээллийн дагуу холбогдох мөн аппликэйшин ашиглаж байхдаа залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч нар ердөө таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг сайтар анхаарна уу.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Улаанбаатарт оршуулгын үйл ажиллагааны журам, стандарт “хангалтгүй” байна
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ
Монгол улс тийболын азийн аварга боллоо
Ч.Лодойсамбуу: Тойргоос сонгогдсон гишүүдийг 1,1 их наядаар авлигадахаар санаархаж байна
Булган аймагт нэгэн компанийн ажлын байран дээр могой үүрлэж, зулзагалжээ
НЗД-ын нөөц хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар санал солилцжээ
Энэ онд нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Ногоон байгууламж устгасан, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулжээ
Боловсролын яам тоног төхөөрөмжийг шийдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд суралцах боломжгүй болоод байна
“Хар жагсаалт” 9-р сарын 1-нээс хүчингүй болно
18-38 насны 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байжээ