Г.Анхболд: 21 аймаг, 9 дүүрэгт сэтгэц нийгмийн сэргээн засах төвүүдийг бий болгох ёстой
2025-04-01 15:20:00
Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Мансууруулах, согтуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудал, гарц гаргалгаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Анхболд залуусын дунд амиа хорлолт маш өндөр үзүүлэлтэй байна.Үүний нэг шалтгаан нь архинд донтох эмгэг хэмээн харж байгаа гэдгийг онцолсон юм.
СЭМҮТ нь 24 цагаар яаралтай тусламжийн үйл ажиллагааг үзүүлдэг. Архинд донтох эмгэгийн амбулаторийн тусламж үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний тасаг нь 46 ортой. Гэвч энэ нь улсын хэмжээнд хаанаа ч хүрдэггүй. Гэхдээ архинд донтох эмгэгтэй хүн болгон СЭМҮТ дээр ирж тусламж үйлчилгээ авна гэдэг нь өрөөсгөл ойлголт. 21 аймаг, 9 дүүрэгт оруудыг ажиллуулж, сэтгэц нийгмийн сэргээн засах төвүүдийг бий болгохоор зорьж ажиллаж байна гэв.
Мөн хэвтүүлэн эмчлэх 550 ортой. Үүний 244 буюу нийт орны эргэлтийн 44 хувийг нь асрамжийн хүмүүс эзэлдэг. Эдгээр хүмүүс нь орж, гардаггүй тул орны эргэлтийг хаачихдаг. Хэрэв орны эргэлтээ хаалгахгүйгээр асрамжийн өвчтөнүүдийг өөр тийш шилжүүлж чадвал 244 орноосоо донтолтын орны тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд хэллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Улаанбаатарт оршуулгын үйл ажиллагааны журам, стандарт “хангалтгүй” байна
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ
Монгол улс тийболын азийн аварга боллоо
Ч.Лодойсамбуу: Тойргоос сонгогдсон гишүүдийг 1,1 их наядаар авлигадахаар санаархаж байна
Булган аймагт нэгэн компанийн ажлын байран дээр могой үүрлэж, зулзагалжээ
НЗД-ын нөөц хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар санал солилцжээ
Энэ онд нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Ногоон байгууламж устгасан, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулжээ
Боловсролын яам тоног төхөөрөмжийг шийдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд суралцах боломжгүй болоод байна
“Хар жагсаалт” 9-р сарын 1-нээс хүчингүй болно
18-38 насны 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байжээ