Хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн нэр барьж, хувийн хэвшлийг дээрэмдэх үү?
2025-03-31 14:53:00
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг хэллээ.
Тодруулбал, тэрбээр “Хотын хэмжээнд хүн амын нягтшил ихтэй ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруухан байршил хэд хэд бий. Үүний нэг нь БЗД-ийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн асуудал. Тус хороо ганцхан сургуультай, сурагчид сургуульдаа багтахаа байсан. Хорооны оршин суугчид, эцэг, эхчүүд өөрсдөө шийдэл хайж, “Наран трейд”-ийн эзэмшлийн цэцэрлэгийн зориулалттай хуучны байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт гаргасан байдаг. Бид өнгөрсөн жил аж ахуйн нэгжтэй зөвшилцье, барилгыг нь худалдаж авъя гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл тус аж ахуйн нэгжийн удирдлагууд 30 жил ашиглаагүй барилгаа заал болгоно хэмээн “хав дарчхаад” таг чиг сууж байна. Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно” гэв.
Угтаа бол АНН, байгууллага нь өөрийн эзэмшлийн үл хөдлөхөө зарах эсэх нь тэдний эрх баймаар. Харин Хотын даргын хувьд тийм биш бололтой. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа л бол өөрийн өмч мэтээр аашилж байна. Хэдийгээр хүүхэдтэй холбоотой асуудал яригдаж буй ч энэ нь төрийн шийдэх хэрэг болохоос ААН, байгууллагын зайлшгүй анхаарах, найр тавих үйл хэрэг биш юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Улаанбаатарт оршуулгын үйл ажиллагааны журам, стандарт “хангалтгүй” байна
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ
Монгол улс тийболын азийн аварга боллоо
Ч.Лодойсамбуу: Тойргоос сонгогдсон гишүүдийг 1,1 их наядаар авлигадахаар санаархаж байна
Булган аймагт нэгэн компанийн ажлын байран дээр могой үүрлэж, зулзагалжээ
НЗД-ын нөөц хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар санал солилцжээ
Энэ онд нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Ногоон байгууламж устгасан, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулжээ
Боловсролын яам тоног төхөөрөмжийг шийдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд суралцах боломжгүй болоод байна
“Хар жагсаалт” 9-р сарын 1-нээс хүчингүй болно
18-38 насны 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байжээ