“3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо
2025-03-31 11:20:00
Урлагийн олон төрлийг хөгжүүлж, урлагийн сургуулиудын оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайз, дэлгэцийн урлагийн хөгжлийн чиг хандлагаас суралцах, туршлага солилцох зорилгоор “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо.
НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургууль хамтран зохион байгуулсан уг наадамд ОХУ, БНХАУ, Вьетнам, Бангладеш, Италийн театр урлагийн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, СИТИ их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм. Тодруулбал,
- “Шилдэг ярианы техниктэй оюутан”: СУИС-ийн “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” бүтээлийн О.Анхбилэг
- “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин”: СИТИ их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн Б.Эрдэнэсүрэн
- “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин”: СИТИ их сургуулийн “Чивчирсэн чавхдас” бүтээлийн Г.Гүрбазар
- “Шилдэг тайзны зураач”: СУИС-ийн “Эвгүй дөрвөн амьтан” бүтээлийн тайзны зураач Б.Ундрал
- “Шилдэг зохиолч”: СУИС-ийн “Independent woman” бүтээлийн зохиолч О.Анужин
- “Шилдэг эмэгтэй жүжигчин”: СИТИ их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн Г.Анухатан
- “Шилдэг эрэгтэй жүжигчин”: СУИС-ийн “Суугуул” бүтээлийн С.Содбал
- “Шилдэг найруулга”: СИТИ их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн найруулагч Б.Мөнхмаа
- “Шилдэг уран сэтгэмж”: ОХУ-ын Екатеринбург хотын театрын урлагийн сургуулийн “Мөрөөдөгсөд”
- “Шилдэг сонгодог бүтээл”: СИТИ их сургуулийн “Чивчирсэн чавхдас”
- “Шилдэг үндэсний бүтээл”: СУИС-ийн “Их нүүдэл”
- “Шилдэг дэлгэцийн бүтээл”:
- Дэд байр - СУИС - “Тораг” баг “Амлалт”
- Тэргүүн байр - СУИС - Синнефа” баг “Heart”
- “Шилдэг бүтээл”: СУИС - “Эвгүй дөрвөн амьтан” нар тус тус шалгарав.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Улаанбаатарт оршуулгын үйл ажиллагааны журам, стандарт “хангалтгүй” байна
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ
Монгол улс тийболын азийн аварга боллоо
Ч.Лодойсамбуу: Тойргоос сонгогдсон гишүүдийг 1,1 их наядаар авлигадахаар санаархаж байна
Булган аймагт нэгэн компанийн ажлын байран дээр могой үүрлэж, зулзагалжээ
НЗД-ын нөөц хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар санал солилцжээ
Энэ онд нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Ногоон байгууламж устгасан, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулжээ
Боловсролын яам тоног төхөөрөмжийг шийдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд суралцах боломжгүй болоод байна
“Хар жагсаалт” 9-р сарын 1-нээс хүчингүй болно
18-38 насны 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байжээ