Хүүхдийн зуслангуудыг сэргээж, бодлогын шинэчлэлт хийнэ
2025-03-24 15:17:00

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслангийн 35 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Ирэх 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж эхэлсний 100 жилийн ойтоогоо золгоно. Гэвч энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг, барилгын ашиглалтын хугацаа дуусаж, олон жил орхигджээ.
Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагаанд мэргэжлийн холбоо, төрийн байгууллагын оролцоогүй, зөвлөдөггүй, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй учраас амралт, сувиллын газар, жуулчдын бааз байдлаар ашиглах нь түгээмэ байдаг. Хүүхдийн зуслан бол амьдрах арга ухаан, бие даан амьдрах чадварт суралцдаг орчин юм. Тиймээс цаашид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай уялдаа холбоогоо сайжруулж, багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа зусланд дадлага хийлгэдэг болгоход анхаарч ажиллах юм байна.
Эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй уялдуулж тодорхой хөнгөлөлт үзүүлдэг болох, хууль, эрхзүйн орчныг шинэчлэх, санхүү, хүний нөөцийн хувьд тогтвортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.