Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдлаа

2025-03-14 15:31:00

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдлаа. Тухайлбал, өнгөрсөн шөнө Өмнөговь аймгаас 12 сорьц авчран шинжилснээс гурав нь батлагдсан байна.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын тандалт судалгаанд тулгуурлан нэг, хоёрдугаар тунгийн хамрагдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна. Батлагдсан тохиолдлууд нь Улаанбурхан өвчний нэгдүгээр тунг хийлгэсэн ч хоёрдугаар тундаа дутуу хамрагдсан хүүхдүүд байгаа тул, эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлаажуулалтын явцад анхаарал хандуулж, өрхийн эмнэлгүүд болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, вакцинд хамруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс улаанбурхнаар өвдөөгүй, улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурхны эсрэг вакцинд заавал хамрагдах зэргийг анхааруулж байна


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.