Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугам бөглөрчээ
2025-03-14 14:07:00

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан. “Опен хаус” ХХК болон бусад орон сууцны контор орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.