НЗДТГ 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг ингэж зарцуулна
2025-03-14 12:05:00

Нийслэлийн Засаг даргаас үнэт цаасны зарцуулалтын тайланг энэ сарын 12-ны өдрийн байдлаар ирүүлжээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмын дагуу үнэт цаасыг ямар төслүүдэд зарцуулснаа тайлагнах үүрэгтэй. Төлөвлөгөөнд тусгасан 500.0 тэрбум төгрөгөөс
- 465.0 тэрбум төгрөгийг төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зарцуулсан бол
- 35.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хүлээгдэж байна.
НИТХ 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 сая ширхэг хүртэлх нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттай арилжихыг зөвшөөрсөн юм. Нийслэл үнэт цаас арилжаалж, төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээр дараах төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ:
- Эрчим хүч хуримтлуурын станцын ажил 296 тэрбум төгрөг
- Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил 26.9 тэрбум төгрөг
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил 52.5 тэрбум төгрөг
- Авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлыг 120.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
- Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.