Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олгожээ

2025-03-13 10:33:00

Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж, гал түймэрт өртсөн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон 18 айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн барааг хүлээлгэн өгсөн байна.

Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Мөн Хөлөнбуйр сумын Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг эзэлж байна. Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.