Парламент удахгүй эзгүйрэх хоёр суудлаа хэнээр нөхөх вэ?

2025-03-12 12:37:00

Энэ хаврын чуулганы нэг сонирхолтой сэдэв бол шинэ бүрэлдсэн УИХ-ын гишүүдээс 2 гишүүний эгүүүлэн татах явдал. Эгүүлэн татах ч сонин биш. Харин эзгүйрч үлдэх 2 суудалд хэн хэн суух вэ? Тэд хэний талын ямар лоббитой хүмүүс байх бол гэдэг нь сонин.Эгүүлэн татах хоёр гишүүний нэг нь МАН-ын бүлгийн гишүүн Э.Болормаа. Түүнийг Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тэр харин үүнийг

намайг гүтгэлээ надад хувийн бизнес, хувийн эрх ашиг гээд байх зүйл байхгүй.  Би зүгээр л тэдний замд саад болж тул намайг хөөхөөр оролдож байна гэх утга бүхий тайлбар өгсөн.

Дараагийн гишүүн бол АН-ын бүлгийн гишүүн Д.Цогтбаатар. Тэрбээр хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүх үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байтал өнөөдөр тэр УИХ гишүүн болчихсон сууж байна.

Одоо нэгэнт дээрх 2 гишүүнийг эгүүлэн татах асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхой тул УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд нэг суудал, Хангайн бүс нэгдүгээр тойрогт сонгуульд горилогчид ажилдаа орж буй байх. УИХ-ын чуулганы танхимд сууж таны төлөө дуугарах төлөөлөгчөө сонгохдоо хэрсүү байхыг сануулъя.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.