Менингококкт халдварын хоёр дахь тохиолдол батлагдлаа
2025-03-11 17:26:00

Өнөөдөр менингококкт халдварын дахин нэг тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус тохиолдол 3 дугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдсан гэв.
Ийнхүү он гарсаар менингококкт халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна.
Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.