Макаод суралцах 10 квоттой тэтгэлэг зарлажээ

2025-03-11 16:24:00

БНХАУ-ын Макаогийн сангаас 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улс болон “Бүс ба Зам” дагуух нийт 11 орны иргэнд Макао Улсад суралцах 10 квот бүхий тэтгэлгийг олгохоор болжээ.

Бакалаврын хөтөлбөрт л олгох уг тэтгэлгийн хэмжээ 100,000 макао латака буюу 45 сая орчим төгрөг юм байна. 

Бүртгэл болон сонгон шалгаруулалт нь 06 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 29 хооронд явагдах агаад тэтгэлэг горилогч нь:

Эдгээр их, дээд сургуульд элссэн байх шаардлагатай төдийгүй сургууль нь тухайн оюутны материал шаардлага хангаж байна гэж үзсэн нөхцөлд тэтгэлэгт хамруулах хүсэлтээ Макаогийн санд хүргүүлж, шийдвэрлүүлнэ. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  853-87950920, 853-87950913 болон  dgaf_info@fm.org.mo  цахим хаягт хандан авч болох юм.

Эх сурвалж: Боловсролын яам 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.