Автобусны жолооч бүхээгтээ нас барсан байдалтай олджээ

2025-03-11 12:57:00

Нийтийн үйлчилгээний автобусны жолооч зорчигч тээвэрлэн явж байх үедээ гэнэтийн цус харвалтын улмаас амиа алдсан байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, /2025.03.10/ 19.00 цагт БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил" худалдааны төвийн ойролцоо нийтэд үйлчилж байсан “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Юүтонг” загварын автобусны бүхээгтээ 38 настай эрэгтэй жолоочийн суудал дээрээ амиа алдсан байдалтай байжээ. Одоогоор ус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.