Гал түймэрт нийт 170 мянган га талбай өртөж, 38 гэр, 48 хашаа саравч шатжээ

2025-03-11 12:00:00

Зүүн аймгуудын түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Бусдыг нь 10-ны өдрийн байдлаар бүрэн унтрааж аймаг орон нутгуудад хүлээлгэн өгчээ.

Гал түймэрт нийт 170 мянган га талбай өртөж, 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатжээ. Түймрийн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа тул эцэслээгүй байна.

Мөн өчигдөр Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад түймрийн дуудлага мэдээлэл ирсний дагуу түймрийг унтраасан. Зүүн аймгуудад гарсан түймрийн хохирлыг барагдуулах, иргэдэд тусламж үзүүлэхээр хоёр ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна. Түймэрт өртсөн иргэдэд улсын нөөцөөс гэр олгохоор болжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.