Б.Ерөөлт Италийн Турин хотноо зохион байгуулагдсан дээд хэмжээний хэлэлцүүлгийг амжилттай удирджээ

2025-03-11 11:14:00

Дэлхийн Тусгай Олимпын Сержант Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлт Италийн Турин хотноо зохион байгуулагдсан “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлгийг амжилттай чиглүүлэн удирдсан бөгөөд дэлхийн хэмжээнд оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй залуу манлайлагчдын нэг юм.

Тэрбээр оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн дуу хоолойг дэлхий дахинд түгээхийн сацуу Монгол Улсад хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхэд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхийн Тусгай Олимпын Сержант Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлтийн манлайлал нь Монгол Улсыг хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн хөдөлгөөнд тэргүүлэгч орнуудын нэг болгож, олон улсын тавцанд манай улсын оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин онцолжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.