Бага ангийн багш нар англи хэл заадаг болно гэнэ үү
2025-03-10 15:09:00

Боловсролын сайд П.Наранбаяр itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа бага ангийн багш нараар англи хэл заалгах тухай дурьджээ. Тодруулбал боловсролын багц хууль батлагдсанаар 2025-2026 онд гуравдугаар ангиас эхлэн англи хэлний хичээл заахаар болсон. Гэвч англи хэлний багш дутагдалтай тул англи хэлийг хэнээр заалгах вэ гэдэг том асуудалтай тулгарчээ.
Үүнд сайд мэргэн санаа олж бага ангийн багш нараар заалгая гэдэг санал гаргаж байгаа юм байна. Эхний ээлжинд нийт бага ангийн багш нараасаа өөрсдөө сураад заах боломжтой эсэхийг нь асууна. Хэрэв багш нар өөрсдөө хүсвэл бага ангийн багш нарт эхлээд англи хэл заах юм. Харин багш татгалзвал шинэ багш нэмнэ гэлээ. Ээ дээ сайд минь талх талхаа иднэ гэдэг шиг тус тусын ажлаа хийнэ л гэх байх даа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.