Монгол Улс "Энэтхэгийн олон улсын хөгжмийн бүжгийн 10 дахь удаагийн фестиваль"-д оролцлоо

2025-03-10 11:48:00

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 10 дахь удаагаа зохион байгуулж Хөгжим бүжгийн наадамд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Руандагийн Бүгд Найрамдах Улс, Малайз, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Фижи улс зэрэг нийт 11 улсын 100 гаруй уран бүтээлчид оролцсон. 

Тус наадам нь 2025 оны 02 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд БНЭУ-ын 9 хотод зохион байгуулагдсан. Монгол Улсын Гавьяат Жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт Драмын Театрын Бүжгийн багш П.Энхтуяагаар ахлуулсан Үндэсний бүжгийн “Хангай Ханы Эгшиглэн” хамтлаг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лакнау, Праяаграж, Жамму, Дели хотуудад зохион байгуулагдаж буй “Энэтхэгийн Олон Улсын Хөгжим Бүжгийн 10 дахь удаагийн Фестиваль”-д амжилттай оролцлоо.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.