Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ
2025-03-10 11:08:00

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.