Хан-Уул дүүрэг зам,талбай цэвэрлэхэд 81 тонн давс, 77 тонн бодис зарцуулжээ

2025-03-04 11:55:00

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллага тусгай зориулалтын 23 машин, техник хэрэгсэл, 12 ширхэг үлээгч төхөөрөмж, 175 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 05:00 цагаас эхлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 10:00 цагийн байдлаар авто замуудын зорчих хэсэгт давс, бодис цацаж, явган хүний замын цасыг цэвэрлээд байгаа юм.

Дүүргийн хэмжээнд нийт 81 тонн давс, 77 тонн бодис зарцуулж, 1029 тонн давс, 364 тонн бодисын нөөцтэй байна. Цэвэрлэгээний ажил хэвийн үргэлжилж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.