Автобус хүчтэй тоормослосны улмаас нэг иргэн хүнд бэртэл авчээ

2025-02-25 13:13:00

Энэ сарын 21-24 өдрүүдэд нийслэл хотын нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой зургаан гомдол иржээ. Тэдгээрийн ихэнх нь жолочийн харилцаа, хандлага, эргэлт удаан зэрэгтэй холбоотой гомдол байсан бол  нэг иргэн жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан хүнд бэртсэн гомдол бүртгэгджээ.

Тодруулбал автобус гэнэт хүчтэй тоормослосны улмаас сандал дээр сууж явсан иргэн унаж шанаагаа гэмтээжээ. Энэ нь жолоочийн буруутай үйлдэл болох нь тогтоогдсоноор зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу иргэнд учруулсан хохирлыг төлүүлж 25 мянган төгрөгөөр торгожээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.