Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байна

2025-02-24 16:24:00

Улсын Их Хурлын даргын захирамжаар асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын хэсэг байгуулагдсан.  Япон Улсын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судлахаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара нар Япон орныг зорьсон. Энэ талаараа тэд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Япон улсын хувьд иргэд нь 40 нас хүрээд өөрийгөө асруулах үйлчилгээнд бэлдэж, улсдаа даатгал төлдөг аж. Ийнхүү 65 нас хүрэхэд асруулах үйлчилгээ албан ёсоор нээгдэх бөгөөд асрамжийн төвд эсвэл гэрт нь үйлчилгээ үзүүлдэг байна. Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой. Мөн асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон төвшинд үнэлээд төр, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажилладаг байна. Туршлага судлахаар явсан тус гишүүдийг хувьд асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа гэдгээ мэдэгдлээ. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.