Гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алджээ

2025-02-24 16:16:00

Нийслэлийн онцгой байдлын газраас сар шинийн баяртай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэ хийлээ. Баярын өдрүүдэд цахилгааны хэрэглээ болон галлагаа ихэсдэг тул гал түймрийн аюулаас сэргийлэхийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар анхаарууллаа. 

Галын аюул ослоос сэргийлэхийн тулд онцгой байдлын газар "Дөрвөн асуудал нэг шийдэл" аяныг зохион байгуулж байна. 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амь насаа алджээ. Тэдний 72.6 хувь нь шөнийн цагаар, 27.4 хувь нь өдрийн цагаар амиа алдсан байна. 

Иргэд ихэвчлэн шөнийн цагаар санамсар болгоомжгүй байдлаас үүдэн амиа алдаж байгааг анхаарууллаа. 

Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 90 хувь нь иргэдийн өмч хөрөнгөнд гарсан гал түймэр байгаа юм. 

Үүнээс гадна нийтийн тээвэр болон автомашин шатсан дуудлага 502 удаа бүртгэгджээ. Нийтийн тээврийн 30, суудлын автомашин 390, ачааны автомашин 55 нийт 1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Тиймээс гал түймрээс үүдэлтэй осол гэмтлийг бууруулж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд "Дөрвөн асуудал нэг шийдэл" аяныг зохион байгуулж байгаа гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.