1128 иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны мөнгөө хандивлах санал гаргажээ
2025-02-24 15:26:00

1072 хувьцааны ногдол ашгийг ямар сонголттойгоор авах эсэр саналыг E-Mongolia аппликэйшнээр дамжуулан иргэдээс авч байгаа.
Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн 12:00 цагийн байдлаар E-Mongolia –гаар дамжуулан нийт 400,232 иргэн саналаа өгсөн байна. Үүний 1128 нь хувьцааны мөнгөө нийгмийн сайн үйлс, төсөл хөтөлбөрт хандивлах санал гаргасан бол 19154 иргэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах санал илэрхийлжээ. Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн 100,000 төгрөгийг ирэх баасан гарагт олгох юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.