Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина

2025-02-24 12:26:00

“Сэлбэ сэргэлт” төслийн усны барилга байгууламжийн ТЭЗҮ, геодези, байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны  нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ , авто зам, гүүрний нарийвчилсан зураг төслийн  ажил, гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгааг боловсруулж дууссан байна.

Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг нөхөн сэргээхийн тулд голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах БЗД-ийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны хэсэгт үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина.  Мандлын талбай 21.7 га, гүн 2.5-4 метр байх бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлэх юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.