Банк болон ББСБ-д давхар зээлтэй 350 мянга гаруй иргэн байна

2025-02-24 12:06:00

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, Банк болон банк бус санхүүгийн байгуууллагад давхар зээлтэй 350 мянга гаруй иргэн байна. Өр, орлогын харьцаа нь 80 хувьд хүрсэн. Иргэн олж байгаа мөнгөнийхөө 80 хувийг зээлэнд төлж, 20 хувиар нь амьдарч байна.

Үүн дээр санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийхгүй, дутуу дулимаг ажиллаж, нэг банк бус санхүүгийн байгууллага зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байдалтай байгааг тэрбээр хэллээ.

Өр, орлогын харьцааг бууруулах тал дээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой ажлуудыг хийх байх гэсэн хүлээлттэй байгаа гэлээ.

Сүүлийн үед урьдчилгаагүй, орлого нотлохгүй, өр орлогын харьцаа хамаагүйгээр зээл олгоно гэсэн сурталчилгаа ихээр явж буй. Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, доллараа шатаагаад бай гэдэг сурталчилгаа руу орсон. Энэ асуудалд санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийх байх аа гэж найдаж байгаа гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.