УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Өвөрхангай аймагт ажиллаж байна

2025-02-21 13:42:00

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Өвөрхангай аймагт ажиллаж байна. 

Өвөрхангай аймгийн Богд сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийсэн уулзалтаар 10 гаруй иргэд сум орон нутаг болон бодлогын шинжтэй 20-иод асуудлыг хөндөж, ажил хэрэгч саналуудыг дэвшүүлжээ. 

Тухайлбал, Малчны тухай хуульд тусгагдсан малчны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай заалтыг шуурхай хэрэгжүүлэх, хуулийн журмууд хугацаандаа гардаггүй асуудалд Засгийн газар хариуцлагатай хандахыг хүссэн байна.

Орон нутагт залуу гэр бүл болон боловсон хүчнийг дэмжих бодлого үгүйлэгдэж байгааг онцолжээ. Мөн сургуулийн номын сан, урлаг спорт заал, үдийн хоолны заал бүхий өргөтгөл болон багийн сүлжээ сайжруулалтыг төсөвт суулгахад анхаарах, сумын нутаг дэвсгэрт олгогдсон уул уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг холбогдох байгууллагуудад хандан уламжлахыг хүслээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.