"Хамгийн чухал нь" эрүүл мэндийн зорилтот арга хэмжээний бүрэлдэхүүн төв аймагт ажиллаж байна
2025-02-19 17:42:00

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан “Хамгийн чухал нь” уриатай эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэг, тандалтын гуравдугаар ээлжийн бүрэлдэхүүн 2025 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Төв аймагт ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамтарсан тус ээлжийн бүрэлдэхүүн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын Төв аймаг дахь салбар нэгжүүдийн ажилтан, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халдварт бус өвчний эрсдэлийг тодорхойлох, өвчний шалтгаант нас баралтыг бууруулах, эмчлэн эрүүлжүүлэх, хавдрыг эрт оношлох зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.