УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдтэй уулзлаа

2025-02-18 18:05:00

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн аймгийн сумдад ажиллаж байгаа билээ. Тэрбээр Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдтэй уулзлаа.

Нөмрөг сумын хувьд цэцэрлэг 1927 онд байгуулагдсан ч зориулалтын барилгад СӨБ-ын үйл ажиллагаа явуулж байгаагүй гэлээ. Мөн сургуулийн барилга ариун цэврийн байгууламжгүй, ширээ сандал нь шаардлага хангахгүйгээс гадна мэдээлэл зүй, технологийн кабинетүүд материаллаг бааз хангалтгүй байдгийг сурагчид хэлж байлаа.

Тиймээс тэргүүнд сурагчдын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, эрхийг нь хангахад анхаарч, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. 

Түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос хүргэдэг баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндөж, сонгуулийн тухай хууль болон төрийн албаны тухай хуулийн хүрээнд саналаа хэлэв. 

Ёс зүйтэй, хариуцлагатай, чадварлаг төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний цөм нь иргэнийхээ асуудлыг шийддэг байх эрх зүйн өөрчлөлтийг хийхээр УИХ-ын ажлын хэсгүүд ажиллаж байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр хэлсэн юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.