Төрийн долоон байгууллага зөвшөөрлөөс давсан 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгожээ
2025-02-18 17:33:00
Төрийн долоон байгууллага зөвшөөрлөөс давсан 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 журамд хэсэгчлэн өөрчлөлт оруулжээ.
“Зөвшөөрлийн зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр (2025.02.18) болж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн баталлаа. Мөн тус зөвлөлийн тогтоол хэрэгжихгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа салбаруудад ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн шинжээч ажиллуулахаар тогтжээ.
Тодруулбал, Уул уурхай, эрчим хүч, боловсролын салбарт ажлын хэсэг байгуулах, банк санхүү, гаалийн салбарт мэргэжлийн шинжээч томилж, ажиллуулахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн тогтоолыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлж, зургаан яам, зохицуулах хорооны 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 журамд хэсэгчлэн өөрчлөлт оруулсан байна.
Жишээлбэл, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан хоёр журмыг цуцалсан байна. Ингэснээр тусгай зөвшөөрлийн 11 зүйл 116 заалт 3 зүйл 10 заалт болж буурав. Мөн Төсөлд тусгай зөвшөөрөл олгож, инженерүүд нэгэн зэрэг хэд хэдэн төсөл дээр ажиллах боломжтой болно. Зөвшөөрлийн шат дамжлага 128-аас 88, Зөвшөөрөл олголтын хугацаа 200 хоногоос 22 хоногт шууд цахимаар авах боломжийг бүрдүүллээ.
Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан акт, журмуудаа хүчингүй болгожээ. Үр дүнд нь зөвшөөрөл олголтын хугацаа 48 өдөрт олгодог байсныг зогсоож 22 өдөрт олгож эхэллээ. Мөн шат дамжлага нь 133-аас 65 болж, олон төрлийн бичиг баримт шаарддаг хүнд суртлыг бууруулжээ.
Ингэснээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, түргэн шуурхай, хүний хандлагаас үл хамаарсан шийдвэр гаргалтыг дэмжих, иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбарчлах, зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж байна гэдгийг ЗГХЭГ-аас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч эдийн засгийн боломжгүй
Багш нарын цалинг 15-20 хувь нэмэхээр болжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дуусжээ
ХЭН ЮУ ХЭЛЭВ: Багш нарын ажил хаялтын тухай П.Наранбаярын тайлбар
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгчээ
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Телеграмм, фэйсбүүк платформ ашиглан иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
Г.Ялалт: Хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ
Увс аймагт мал тууж яваад сураггүй болсон 67 настай иргэнийг эрэн хайж байна
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгчээ
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн НҮБ-ын ХХААБ-ын захирал Цюй Дүньюйтэй уулзав