Л.Энх-Амгалан: 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана
2025-02-14 11:34:00

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих жил болгон ажиллана. Энэ хүрээнд хамгийн түрүүнд дараах ажлуудыг эрчимжүүлж хэрэгжилтэнд хяналт тавина гэлээ.
Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.