Хорт хавдраар оношлогдож, даван туулж яваа хүмүүсийн тоо өнгөрсөн жилд 32,096-д хүрчээ

2025-02-13 16:19:00

2024 онд улсын хэмжээнд хавдрын хяналтад 32096 хүн байгаагийн 42,7% нь анх оношлогдсоноос хойш 5-аас дээш жил амьдарч байна гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдраар оношлогдож, даван туулж яваа хүмүүсийн тоо өнгөрсөн жилд 32,096-д хүрч, өмнөх оныхоос 3241 хүнээр нэмэгдлээ. Тиймээс иргэд, олон нийт хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлуулж эмчлүүлэн даван туулахад бие биедээ эергээр нөлөөлөх нь чухал.

Хорт хавдрын химийн эмчилгээнд хамрагдаж буй хүмүүсийн 98 хувь нь таван жилийн өмнө зөвхөн ХСҮТ-д эмчлүүлдэг байсан бол өдгөө даатгалын тогтолцоо болон бусад бодлого, арга хэмжээний үр дүнд энэ төрлийн эмчилгээний хүртээмжийг орон нутаг болон хувийн хэвшил рүү тэлж, 47 хувь болгож бууруулсан” гэв.

Эх сурвалж: ХСҮТ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.