“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно
2025-02-12 14:55:00

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд өвлийн эвэнтийг бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.