Өөртөө үйлчлэх “FLOWER VENDING MACHINE” анх удаа Монголд нэвтэрлээ

2025-02-12 13:51:00

Бидэнд хайраа илчлэх, уучлал гуйх, баяр хүргэх, хүндэтгэх гээд цэцэг бэлэглэх шаардлага өдөр тутам гардаг. Гэтэл орчин үед завгүй амьдралын хэмнэлдээ түүртэн чин сэтгэлээ илэрхийлж амжихгүй байх нь бий.

Тэгвэл хэзээд бүр 24 цагийн турш цэцэг хадгалалтын стандартад нийцсэн автомат системтэй “FLOWER VENDING” буюу цэцэг хадгалах, худалдаалах хөргүүр машиныг “Роза Роза” цэцгийн дэлгүүр ажиллуулж эхэлжээ. Энэхүү машин нь өөртөө үйлчлэх зориулалттай, төлбөрийн ухаалаг 2 төрлийн системтэй 24 цагийн турш ажиллаж таны цаг завыг хэмнэх юм.

Тиймээс та ажил оройтлоо, худалдаа үйлчилгээний газрууд хаасан гэж санаа зовохгүйгээр өдөр, шөнө, өглөө, оройн алинд ч өөрт ойрхон байрлах салбараас цэцгээ сонгон авч хайртай дотны нэгнээ баярлуулах боломж бүрдлээ. Бүх цэцэг шинэ хөрсөнд, тохирсон темпратурт хадгалагдах тул хэзээд шинээрээ байхыг “Роза Роза” цэцгийн дэлгүүрийн хамт олон амлаж байна.

Өөртөө үйлчлэх цэцгийн машин дараах байршилд 24/7 ажиллаж байна:

Салбар 1: Өргөө амаржих газрын урд талын эргэлтийн хаалга

Салбар 2: Хангай хотхоны замын урд талд "Хангай" төв доторх CU-д

Салбар 3: Амгалан амаржих газрын урд талын эргэлтийн хаалга

Салбар 4: Зүүн 4 зам "Миний дэлгүүр" дотор


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.