Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдэд Богд банкаар дамжуулан 100 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгоно
2022-01-20 13:45:00
Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төь Богд банктай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮҮ эрхлэгчдэд нийт 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Улсын нийт ЖДҮҮ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын 63 мянга гаруй аж ахуй нэгжийн 70 хувь буюу 43.236 ЖДҮҮ эрхлэгч нийслэл Улаанбаатар хотод байна. Уг салбарт 674.546 ажилтан хөдөлмөрлөдөг. Хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувь, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг тус тус бүрдүүлж байгаа юм.
Мөн цар тахлын нөлөөнд ЖДҮҮ-ний салбар нь хамгийн их өртсөн. Нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 94 хувь нь хүнд нөхцөл байдалд орсон байна. Үүний 95 хувь нь тус хүндрэлийг даван туулахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй байгаа нь судалгаагаар тодорхойлогджээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.