Халаасны хулгайчдын зургийг автобусанд байршуулж эхэллээ
2024-11-28 20:51:00

Нийслэлд бүртгэгдсэн халаасны хулгайлах гэмт хэргийн 93.5 хувийг гар утасны хулгай, үлдсэн хувийг хэтэвч, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат болон бусад эд зүйл эзэлж байна.
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийг халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор автобусны сурталчилгааны дэлгэцээрхалаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг этгээдүүд болон энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн зургийг байршуулах ажил эхэлсэн.
Халаасны хулгайн гэмт хэрэг хаана ч үйлдэгдэх, хэн ч өртөх эрсдэлтэй тул иргэн та өөрийн эд зүйлсээ хувцасны дотор хэсэгт хийж, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.