18-р зууны ЗАМ дээр 13-р зууны ХҮМҮҮС
2024-09-06 11:07:00
Намар болж хичээл сургуулийн ажил эхлэхтэй зэрэгцэн өөр нэг ажил шуурхайлж эхэлдэг нь зам засварын ажил. Зунжин орсон бороонд эвдэрч гэмтсэн замыг засварлах ажлын бэлтгэл, хөрөнгө мөнгөний асуудал ярьсаар намартай золгон арай хийж ажлаа эхлүүлнэ. Хаа сайгүй зам засварын ажил хийгдэж аравдугаар сар хүртэл зам хаадаг үзэгдэл жил бүр давтагдаж 2 зам дээр 200 машин явдаг байсан бол нэг зам 400 машин шахцалдан явах хэрэг гарна. Гэвч дараа зун болоход дахиад л зам засварын ажил харин намар нь түгжрэл эхэлдэг уламжлал Улаанбаатар хотод тогтжээ. Жил бүр засаж янзалдаг ч ус зайлуулах хоолойгоо стандартын дагуу хийгээгүй болон авто зам тавихдаа чанаргүй, эдэлгээгүй зам тавьсныг ганцхан борооноор эвдэрч гэмтсэн замуудын нүх хэлээд өгнө. Уг нь Монгол улс замын стандарт журамтай. Хяналтын байгууллагагүй биш байгууллагатай. Гэвч барьсан зам жил хүрэхгүй хугацаанд эвдрэхэд хариуцлага хүлээдэг хүн олддоггүй. Тавьсан зам нь жилийн насгүй, засвар нь сарын насгүй. Энэ бүхний буруутан байхгүй.
Бид хорин нэгдүгээр зуунд техник технологийн хурдтай хөл нийлүүлэн алхаж хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, хамгийн сүүлийн үеийн машинаар гангарах боломжтой болсон ч хамгийн сайн хамгийн чанартай удаан эдэлгээтэй замаа барьж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Уг нь нэгэнт замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих хуваарийг өөрчлөн байж зам засварын ажлыг хийдгээс анхнаасаа чанартай, баталгаатай, борооны ус зайлуулах шугамтай, хэдэн жилийн эдэлгээ даахуйц зам тавимаар байна. Сарын ч насгүй зам дээр зутарч байна бид!!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв