Автозамыг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд замын хашлагыг сольж эхэллээ
2024-09-02 15:23:00
Улаанбаатар хотод хоёр байршилд зам засварын ажил эхлэх гэж буй талаар нийслэлээс мэдээллээ.
Тодруулбал, Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх авто зам болон Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх авто замыг шинэчлэхээр бэлтгэл ажлын хүрээнд замын хашлагыг сольж эхэлжээ.
Авто замын хашлага нь зорчих хэсгээс явган хүний зам хүртэл 15 сантиметрээс доошгүй байх стандарттай байна.
Хашлага нь явган хүн болон автомашины заагийг гаргаж өгөхөөс гадна замын суурь бүтэц рүү ус оруулахгүйгээр насжилтыг уртасгадаг. Иймээс авто замын хучилтыг хийхээс өмнө хашлагыг суурилуулдаг байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.