БОАЖЯ-ны сайд Н. Уртнасан зөвхөн хөхүүрийн айрагны соёлын өргөө барих нэрийдлээр 240 сая төгрөгний тендер зарлажээ

2021-11-08 16:25:00

No description available.

Л.Оюун- Эрдэнийн засгийн газрын сайдууд тодорч тоон дотор үсэг цохиж явна гэдэгчилэн энэ танхимд хэний ч тааварт байгаагүй хэд хэдэн сайд нар томилогдсон нь олны дургүйцэлийг төрүүлээд амжсан нь саяхан мэт. Л. Оюун-Эрдэнэ сайд өөрийн бүрэлдэхүүнийг бий болгохдоо тухайн салбартаа ямар ч хамааралгүй нэгнийг сайдын тушаал дээр томилох нь тус салбарын хөгжлөөс доош татаж байгаа хэрэг. Жишээлбэл байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Уртнасан нь байгаль орчин аялал жуулчлалын талаар ямар ч мэдлэг байхгүй. Сэтгүүлч мэргэжилтэй. Түүний товч намтараас танилцуулбал:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН:

– 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн. 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага, 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт, 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан. 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга, 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор, 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал, 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан.

Түүний хувьд Монголын Үндэсний Телевизэд цөөн хэдэн жил ажиллаад, хувийн бизнес хийх нэрээр Я.Содбаатар, Ч.Ундрамын бизнесийн хамтрагчаар ажиллаж байсан юм. Ийм хүнийг Л.Оюун- Эрдэнэ танхимдаа багтааж, нийгмийн доог дохуу болсон. Төрд ганц жил ажиллаагүй хувийн компани нөхөд засагт сайд хийж байгаа нь төрийн албыг ил доромжилсон хэрэг гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. Тэгвэл саяхны нэг жишгээр тус яамны сайд Н. Уртнасан нэгэн хачирхалтай тендерийг зарласан байна. Тэрхүү хачирхалтай тендер нь хөхүүрийн айрагны соёлын өргөө буюу гэрийн 240 сая төгрөгний тендер зарлагджээ. Мөнгөн дүнгээс нь харахад л бас нэгэн газрын дарга сайдын компанийг дэмжээгүй гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдаж магадгүй айхтар “бусгаатай” тендер гэдэг нь илт. Сүүлийн үеийн үйл явдлуудаас үзэхэд сайдад өөрийн компаниас гадна “хамаарал бүхий” компаниуд байдаг аж. Хэдхэн хоногийн өмнө Аргаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор С.Амгаланбаатар нийгэмлэгт нь өгсөн аргалийн зөвшөөрлийг Н.Уртнасан буцаан татаад БОАЖЯ-ны экс сайд, гишүүн Д.Сарангэрэлийн хүүгийн компанид олгосон байж болзошгүй гэж мэдэгджээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.