МАН-д МАД тавиулсан АН

2025-05-22 17:36:00

Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд бариулна гэдэг шиг АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдрийн хэвлэлд ярилцлага өгөхдөө улстөрд явах өөрийн итгэлээ алдаа бууж өглөө би намын даргаа суудлаа өгнө хэмээн мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ

“Би одоо засаг байгуулчхаад байгуулсан засаг нь уначхаад байхад намын даргаар үлдэх сэтгэлзүй сонирхол ч алга . Миний хувьд АН эв нэгдэлтэй байлгая, хүний нөөцийг нь сайжруулъя далимд нь улс орноо босгоод авъя гэдэг сэтгэлээр зөндөө хараалгаж зүтгэлээ. Уг нь би МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан. МАН-ын залуу үед найдаж байсан.

Би одоо энэ мөчөөс өөрийнхөө итгэлийг орхилоо. Дараагийн намын дарга намаа эв нэгдэлтэй байлгадаг ур ухаантай хүн байгаасай л гэж хүсэж байна. Би АН-ын дарга болсноосоо хойш нэг ч өдөр амраагүй. Мөн дараагийн дарга энэ ачааллыг ч даадаг байх ёстой гэсэн юм.

Үнэхээр улс төрд олон жил зүтгэсэн ч намын даргын хувьд тэр сулбайсан, унж дорой, унтаа зориггүй, зорилгогүй байсан нь үнэн. Дээрх хэлсэн үгнээс нь ч харагдаж буй биз. Гаднаа бид засаглал гуйхгүй гэж гэдийвч АН-ын тамгыг МАН-ын халаасанд хийчихсэн тэр тамгыг нь тохиролцсоноосоо илүү ашиглаад байхад зодоон үүсэж тэрэнд гоморхож байгаагаа илэрхийлж байна.

 

Өнөөдөр Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэй жагсаал түүнийг орлогоо нотол, орлогоо нотлоод огцор гэдэг шаардлагатай байснаас АН-ыг засагт хамтрах тухай асуудал огт яриагүй. Зүгээр АН-ын зодоон дээр дөрөөлөн тэднээр гал унтраав. МАН -ын бага хурлаар гаргасан улс төрийн энэ сонин шийдвэрийн тухай Гантөмөрөөс асуухад

“Оюун-Эрдэнэ ээ жаахан ч гэсэн үнэнийг ярь л даа. Лодойсамбуу, Баярмаа нар элдэв юм яриад байна гэдэг шалтгаанаар засаг огцорно гэж юу байдаг юм бэ. Үгээ хэлдэггүй их хурлын гишүүн гэж юу байх юм” гэж хариулж байгаа.

Энэ хариултын цаана засаг хэзээ унах, ямар шалтгаанаар хэн энэ асуудлыг үүсгэснийг, үүнийг цаана дахиад ямар үйл явдал өрнөхийг төрийн ордон дотор төрийн түшмэл бүр мэдэж байгаа нь илт.

Үнэхээр намаа хамгаалж намын гишүүд ээ хамгаалдаг дарга биш гэдэг нь Баярмаа, Оюун-Эрдэнэ хоёрын сөргөх үеэр л ажиглагдаж байсан. Тэндээс АН доторх бүлэг фракцуудын бие биесээ түлхэн унагаах, харлуулах процесс ч ажиглагдаж байсан. Анхнаасаа эв нэгдэлгүй байсан нам Лу.Гантөмөр аваад ч нэгдсэнгүй. Бүр МАН дотор оруулж хутгаад холион бантан болгосон нь түүний өнөөдрийн хэлсэн

Би энэ МАН-ын залуу үед итгэж байсан. Бидний үе ч яах вэ нийлэх үедээ нийлээд салах үедээ салаад явж байсан” гэдэг үгнээс харагдаж байна. Энэ удаад хамтарсан засаг үүссэнээр бүүр том МАНАН үүссэн. Монголд хэзээ ч сөрөг хүчин байгаагүй. Цаашид ч байхгүй юм байна. Тэр тусмаа ийм унж дорой сулбагар Ардчилсан нам бүүр сөрөг хүчин байж чадахгүй, эрх баригч байж чадахгүй юм байна. Цаашдаа МАНАН доторх хагарал, албан тушаалд шунасан хүмүүсийн санаархал улам бүр дэвэрсээр л байх юм байна. Цаст уулын цагаан арслан цагаан болохоор шоргоолжинд бариулав гэдэг шиг АН-ын дарга Гантөмөр тарж бутарсан АН-ыг эвлүүлж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөв. Яагаад чиний гэр бүлийн асуудлаас үүссэн эсэргүүцэлд манай нам хариуцлага хүлээх ёстойг ч асуусангүй. Яагаад ямар асуудлаар хариуцлага хүлээх гээд байгаагаа ч сурагласангүй. 

Ингээд Оюун-Эрдэнэ биш Гантөмөр мад тавиулав. 
 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.