Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийн мэдээллийг ил болгох вэб хуудсыг нээжээ
2024-06-18 12:45:00
Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан вэб хуудсыг нээсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор олон нийтэд мэдээллийг ил тод болгох, эрх зүйн зохицуулалтыг судалж, хэлэлцэх зорилгоор өнөөдөр буюу 06 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэлгт Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ЦЕГ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг төрийн болон төрийн бус 17 байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд ил тод байршуулах тал дээр Олон туршлага судаллаа. Мөн Монгол улсын хэмжээнд уг мэдээллийг цахим орчинд байршуулснаар үүсэх эрсдэл, ашигтай байдал, эрх зүйн зохицуулалт хийх гаргалгаа, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шилдэг ажил болж чадах эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд хэлэлцсэн байна. Тэдний гаргасан саналыг нэгтгэн холбогдох яам, хариуцсан газруудад хүргүүлж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.