Өмнөговь аймаг “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг 3 дахь жилдээ зарлажээ
2024-04-08 11:46:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийг хөгжүүлэх Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд “Цэгцтэй гэр хороолол” тэтгэлэгт төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Тухайн төсөл нь иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцөлийг өөрсдийн оролцоотой сайжруулах зорилтын хүрээнд ийнхүү гурав дахь зарлаж байна.
Төсөлд Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд хэрэгжиж, хувийн хашаагаа тохижуулан амьдарч байгаа хүн бүр оролцоход нээлттэй.
Даланзадгад сумын 10 баг болон 14 сумаас тус бүр 5 айл өрхийг шалгаруулан нийт 120 өрхөд 2 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгохоор төлөвлөжээ.
Шалгарсан айл өрхүүд 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-ны хооронд ногоон байгууламж буюу мод, зүлэг, цэцэг, зам талбайн тохижилтын ажлыг хийх юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.